Sunday, May 6, 2012

Статистикийн шинжлэх ухааны судлах зүйл, зарим гол ойлголт, статистик ажиглалт
Статистик өнө эртний үед үндэс сууриа тавьсан, олон зууны түүхтэй. Улсууд бий болсон явдал нь газар, хүн ам, мал хөрөнгийн тухай тоон мэдээ гаргах шаардлага зайлшгүй тулгарч байсан. Энэ үеэс л статистикийн шинжлэх ухаан үүссэн гэж үздэг. 1749 онд Германы эрдэмтэн Г.Ахенваль “Статистик” гэсэн нэр томъёо нь “Статус” гэсэн латин үгнээс гаралтай “улс судлал” гэсэн үгний утгаар хэрэглэж анх удаа ном гарсан.

Дэлгэрэнгүй......

Статистик гол төлөв нийгмийн түгээмэл үзэгдлүүдийг тоон утгын зүй тогтолоос нь ургуулан судалдаг шинжлэх ухаан юм. Тиймээс статистикийг нийгмийн шинжлэх ухаан гэж үеэж болно. Статистик өөрөө нийгмийн шинжлэх ухаан болохоор юуны өмнө түүх, эдийн засаг, газар зүй, бүртгэл, төлөвлөлт зэрэг мэдлэгийн салбартай нягт холбоотой байдаг.
Зах зээлийн харилцаа хөгжихийн хамт зах зээлийн субъектүүдийн холбоо уялдаа улам төвөгтэй нарийн болж, бизнесийн үйл ажиллагааны үр дүнд нөлөөлөх янз бүрийн хүчин зүйлийг судлах хэрэгцээ их гарч байна. Судлахын тулд мэдээний баазаа бий болгоод, түүндээ статистикийн олон төрлийн шинжилгээ хийгээд, эцсийн үр дүнг гаргаж, оновчтой шийдэлд хүрэх нь статистикийн шинжлэх ухааны гол зорилго болно.
Нийдэм: Янз бүрийн шинж тэмдэгээр өөр хоорондоо ялгаатай боловч чанарын нэг

gg