Sunday, May 6, 2012

Статистикийн шинжлэх ухааны судлах зүйл, зарим гол ойлголт, статистик ажиглалт
Статистик өнө эртний үед үндэс сууриа тавьсан, олон зууны түүхтэй. Улсууд бий болсон явдал нь газар, хүн ам, мал хөрөнгийн тухай тоон мэдээ гаргах шаардлага зайлшгүй тулгарч байсан. Энэ үеэс л статистикийн шинжлэх ухаан үүссэн гэж үздэг. 1749 онд Германы эрдэмтэн Г.Ахенваль “Статистик” гэсэн нэр томъёо нь “Статус” гэсэн латин үгнээс гаралтай “улс судлал” гэсэн үгний утгаар хэрэглэж анх удаа ном гарсан.

Дэлгэрэнгүй......

Статистик гол төлөв нийгмийн түгээмэл үзэгдлүүдийг тоон утгын зүй тогтолоос нь ургуулан судалдаг шинжлэх ухаан юм. Тиймээс статистикийг нийгмийн шинжлэх ухаан гэж үеэж болно. Статистик өөрөө нийгмийн шинжлэх ухаан болохоор юуны өмнө түүх, эдийн засаг, газар зүй, бүртгэл, төлөвлөлт зэрэг мэдлэгийн салбартай нягт холбоотой байдаг.
Зах зээлийн харилцаа хөгжихийн хамт зах зээлийн субъектүүдийн холбоо уялдаа улам төвөгтэй нарийн болж, бизнесийн үйл ажиллагааны үр дүнд нөлөөлөх янз бүрийн хүчин зүйлийг судлах хэрэгцээ их гарч байна. Судлахын тулд мэдээний баазаа бий болгоод, түүндээ статистикийн олон төрлийн шинжилгээ хийгээд, эцсийн үр дүнг гаргаж, оновчтой шийдэлд хүрэх нь статистикийн шинжлэх ухааны гол зорилго болно.
Нийдэм: Янз бүрийн шинж тэмдэгээр өөр хоорондоо ялгаатай боловч чанарын нэг Статистикийн шинжлэх ухааны судлах зүйл, зарим гол ойлголт, статистик ажиглалт Статистик өнө эртний үед үндэс сууриа тавьсан, олон зууны түүхтэй. Улсууд бий болсон явдал нь газар, хүн ам, мал хөрөнгийн тухай тоон мэдээ гаргах шаардлага зайлшгүй тулгарч байсан. Энэ үеэс л статистикийн шинжлэх ухаан үүссэн гэж үздэг. 1749 онд Германы эрдэмтэн Г.Ахенваль “Статистик” гэсэн нэр томъёо нь “Статус” гэсэн латин үгнээс гаралтай “улс судлал” гэсэн үгний утгаар хэрэглэж анх удаа ном гарсан. Дэлгэрэнгүй...... Статистик гол төлөв нийгмийн түгээмэл үзэгдлүүдийг тоон утгын зүй тогтолоос нь ургуулан судалдаг шинжлэх ухаан юм. Тиймээс статистикийг нийгмийн шинжлэх ухаан гэж үеэж болно. Статистик өөрөө нийгмийн шинжлэх ухаан болохоор юуны өмнө түүх, эдийн засаг, газар зүй, бүртгэл, төлөвлөлт зэрэг мэдлэгийн салбартай нягт холбоотой байдаг. Зах зээлийн харилцаа хөгжихийн хамт зах зээлийн субъектүүдийн холбоо уялдаа улам төвөгтэй нарийн болж, бизнесийн үйл ажиллагааны үр дүнд нөлөөлөх янз бүрийн хүчин зүйлийг судлах хэрэгцээ их гарч байна. Судлахын тулд мэдээний баазаа бий болгоод, түүндээ статистикийн олон төрлийн шинжилгээ хийгээд, эцсийн үр дүнг гаргаж, оновчтой шийдэлд хүрэх нь статистикийн шинжлэх ухааны гол зорилго болно. Нийдэм: Янз бүрийн шинж тэмдэгээр өөр хоорондоо ялгаатай боловч чанарын нэг үндсэн төрөлд багтах юмс үзэгдлийн олонлоги. Нийгэм эдийн засгийн үзэгдэл, процесс бүхэн нийдэмтэй. Нийдэм болгон нэгжтэй байдаг. Нийдмийг бүрдүүлж байгаа тусгайлсан юмс үзэгдлийг түүний нэгж гэнэ. Жишээ нь мал тооллогод нийдэм нь бүх мал, харин нэгж нь нэг толгой мал болно. Нэг нийдэм дотор хэд хэдэн дэд шинж тэмдгийг агуулсан хэсгийн нийдэм байж болно. Жишээ нь аж үйлдвэрийн бүх газар бол ерөнхий нийдэм, харин боловсруулах болон олборлох аж үйлдвэр нь хэсгийн нийдэм болно. Зарим нийдмийн бүрэлдэхүүнүүд нь тодорхой хугацааны дотор мэдэгдэхүйц өөрчлөгдөж байхад зарим нь хэвээрээ байдаг. Үүнээс үүдэн нийдмийг хувьсамтгай болон тогтонги гэж ангилсан байдаг. Шинж тэмдэг: Судрагдаж байгаа юмс үзэгдэлүүдийн мөн чанар, төрх байдлыг тусган харуулахыг хэлнэ. Жишээ нь үйлдвэрийн газар байна гэж үзвэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ, чанар, ажилчидын тоо, механикжуулалтын түвшин, ажилчидын нас, хүйс, нийгмийн гарал гэх мэт. Бүх шинж тэмдэгийг тооны болон чанарын гэж хувааж үздэг. Малын тоо, ажилчидын цалин хөлс, хураасан ургац, хөдөлмөрийн бүтээмж зэргийг тооны шинж тэмдэг гэнэ.Тооны хэмжээг илэрхийлэх шинж тэмдэгийг анхдагч шинж тэмдэг гэнэ. Харин чанарыг илэрхийлсэн нь хоёрдогч шинж тэмдэг болно. Чанарын шинж тэмдэг нь хүн амын нийгмийн байдал, мэргэжил, боловсрол, малын үүлдэр угсаа, ургамалын нэр төрөл, өмчийн хэлбэр зэрэг тоогоор илэрхийлж болохгүй бүхэн хамаарна.Чанарын шинж тэмдэг эсрэг хоёрхон утгаас бүрдэж байвал альтернатив шинж тэмдэг болно. Жишээ нь бичиг үсэг мэддэг, мэддэггүй, төлөвлөгөөгөө биелүүлсэн, биелүүлээгүй гэх мэт байж болно. Вариац /хувьсац/: Нийдмийн бүрэлдэхүүнд багтаж байгаа хувьсах шинж тэмдгийн утгуудыг бүхэлд нь вариац гэнэ. Вариац янк бүрийн хэмжигдэхүүн хэлбэрээр илэрч болно. Альтернатив шинж тэмдгийн вариац нэг нь нөгөөгөөсөө шууд хамаарна.жишээ нь эрэгтэйгээс эмэгтэй нь, ажиллагүйгээс ажилтай нь гэх мэт. Хувьсах шинж тэмдгийн тооны утгууд хоёр тодорхой хязгаарт багтаж байвал заагтай вариац болно. Ийм вариацын доод хязгаар нь шинж тэмдгийн хамгийн бага утга, дээд хязгаар нь хамгийн их утга болно. Шинж тэмдэгийн хэлбэлзлийг хэмжих хэд хэдэн арга байна. /Вариацийн далайц/дэлэц/, шугман ба квадрат дундаж хэлбэлзэл, дисперси, вариацийн коэффициент..../ шинж тэмдэгийн тооны утгууд бүхэлдээ вариац юм. Вариацийн утга тус бүр нь вариант юм. Өөрөөр хэлбэл ямар нэг тоон цувааг вариац, тэр цувааны гишүүдийг вариант гэнэ. Вариантыг хамгийн бага, дундаж, хамгийн их гэж ялгана. Зүй тогтол. Нийгэм эдийн засгийн юмс үзэгдлийн хувьсал өөрчлөлт дэс дараалан ээлжлэх юмуу ижил нөхцөлд тогтвортой давтагдаж байгаагаар илэрнэ. Орчин үеийн статистикт зүй тогтолын ач холбогдол эрс нэмэгдэж байна. Учир нь нэг талаас нийгэм эдийн засгийн үзэгдэл процесс зүй тогтолыг илрүүлэх нөгөө талаас түүнийг даган өөрчлөгдөж байгаа өөрчлөлтийн нягт холбоог судлах шаардлага зүй ёсоор гарч байна. Зүй тогтолыг: 1. Хөгжлийн: хүн амын тоо, нийгмийн үйлдвэрлэлийн хэмжээ өсч, хөдөлмөрийн бүтээмж, ард түмний аж байдал, соёлын түвшин дээшилж байгаа нь болно. 2. Бүтцийн: нийт хүн амд хотын хүн амын эзлэх хувь өсөх, үйлдвэрийн зардлын дотор удирдлагын зардлын хувийн жин буурах зэрэг болно. 3. Тархалтын: хүн амын суурьшлыг дагаад худалдаа үйлчилгээний цэгүүд олноор бий болох 4. Хамаарлын: Залуу ажилчдын ажилласан хугацаа ахих тусам дадлага туршлага сууж, цалин хөлс нэмэгдэж, аж амьдрал сайжрах явдал болно. Үзүүлэлт, түүний систем. Статистикт нийгмийн түгээмэл үзэгдэл, процессуудын мөн чанарыг зохих тоо хэмжээ, харьцаагаар илархийлэх хэрэгтэй болдог. Жишээ нь хүн амын амьдралын түвшинг тэдгээрт ногдох гол гол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ, түүнийн үнэ, цалин хөлс, нийгмийн үйлчилгээ, дундаж нас гэх зэрэг хэмжигдэхүүнээр тодорхойлж болно. Энэ нь аж байдалд гарч байгаа чанарын өөрчлөлтийг хэд хэдэн тоон хэмжүүрээр илэрхийлж байгаа хэрэг юм. Иймээс статистик үзүүлэлт гэдэг нь нийгмийн үзэгдлийн тоон хэмжүүр, чанарын тодорхойлолт юм. Нийгэм эдийн засгийн үзэгдэл процессуудын агуулга, учир холбогдолыг тодорхойлох нэг үзүүлэлт байж болохгүй, мөн тоо томшгүй олон үзүүлэлт байх нь үр ашигийн зарчимд тохирохгүй. Тиймээс ямар нэг категорын мөн чанарыг илэрхийлсэн нэг хэсэг /өөр хоорондоо нягт холбоо бүхий/ үзүүлэлт шаардагдана. Үүнийг статистик үзүүлэлт гэж нэрлэнэ. Нийлбэр. Аливаа юмс үзэгдлийн дүн тоо, нийт хэмжээг нийлбэр гэнэ. Статистикт нийлбэрийг Грекийн /сигма/ үсгээр тэмдэглэж заншжээ. Статистик арга. Статистикт өөрийн зорилгыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд зөв чиг бариж, янз бүрийн тодорхой зарчим, өвөрмөц барилыг боловсруулж хэрэглэдэг. Эдгээрийн нэгдлийг статистик арга гэнэ. Статистик судалгааны өмнө тавигдсан зорилгыг биелүүлэхэд ашиглагдах шинжлэх ухааны бүх төрлийн дүрмийг арга барил гэж нэрлэдэг. Судалгааны тухайн зорилгыг хангаж чадах арга барил, дүрмийн нэгдлийг статистик арга зүй гэдэг. Эдийн засгийн судалгаа, шинжилгээний ажлыг бага хөдөлмөр, хөрөнгө зарцуулж, дөт замаар, богино хугацаанд, их үр дүнд хүрэх язгуур нөхцөлийг арга судлал бүрдүүлнэ. Статистик мэдээллийг цуглуулах Нийгэм эдийн засгийн процессийг судлахын тулд мэдээний баазыг бий болгох явдал нь эдийн засаг, статистикийн ажиглалтын үр дүнд бүрэлдэнэ. Статистикийн ажиглалт гэдэг нь нийгэм эдийн засгийн үзэгдэл процессуудын талаарх тоо мэдээг шинжлэх ухааны үндэслэлтэй цуглуулан авахыг хэлнэ. Статистикийн тоон мэдээ нь статистик ажиглалтын үр дүнд авсан нэг ёсны түүхий эд бөгөөд цаашдын боловсруулалт, шинжилгээний процесст тэр нь статистик мэдээлэл болдог. Ажиглалтын үр дүнд авсан тоон мэдээг шууд ашиглахын тулд тэр нь үнэн зөв байх ёстой. Үнэн зөв мэдээ авахын тулд ажиглалт явуулж байгаа хүмүүсийн мэдлэг чадвар, маягтийн боловсронгуй байдал, ажиглах обьектийн бэлэн байдал, судлагдаж байгаа үзэгдлийн бүх нэгжүүдийг хамрах болон үзэгдлийн гол талуудыг хамруулах, тухайн цаг үеээ олсон, урт хугацаанд тоон мэдээг цуглуулж чадвал үнэн зөв ажиглалт болно. Статистик ажиглалт нь төвлөрсөн ба төвлөрсөн бус гэж ялгадаг. Төвлөрсөн нь: Ста хуулийн хүрээнд нийт улсын хэмжээний тоон мэдээг цуглуулж, тэдгээрийг боловсруулах арга зүйг гаргана. Төвлөрсөн бус: ажиглалт нь татварын газар, эрүүл мэндийн байгуулга зэрэг тү зуурын статистикийн тоон мэдээ гаргадаг. Ажиглалтын программын арга зүй: Ажиглалтын зорилгыг тодорхойлж, ажиглалтын обьектийн нэгжийг тодорхойлно. Энэ программ нь хариултыг нь авах асуултуудын жагсаалтыг хэлнэ. Ажиглалтын зохион байгуулалтын асуудал: Ажиглалт явуулах хугацаа, газар, боловсон хүчинг бэлдэх асуудал юм. Ажиглалтын нэгж: Статистик ажиглалтын обьектын анхдагч элмент болдог бөгөөд тоон мэдээ цуглуулан авах гол элмент болдог. Жишээ нь анкетийг судалгаа гэвэл нэгж нь хүн болно. Ажиглалтын шинж тэмдэг: Ажиглалтын нэгжийг тодорхой шинж чанараар нь ялгагдах онцлрнийг хэлнэ. Жишээ нь Хүний нас, хүйс гэх мэт. Ажиглалтын хугацаа: Ажиглалт явуулах хугацаа нь тодорхой интервалаар тогтоогдоно. Энэ нь объектив, субъектив гэж хуваагдана.Жишээ нь Мал тооллогыг улсын хэмжээгээр жил бүрийн 12 сарын 15 аас 30 хооронд явуулах нь субъектив хугацаа харин тооллогыг 12 сарын 17 оос 20 нь хооронд явуулж дууссан бол энэ нь объектив хугацаа болно. үндсэн төрөлд багтах юмс үзэгдлийн олонлоги. Нийгэм эдийн засгийн үзэгдэл, процесс бүхэн нийдэмтэй. Нийдэм болгон нэгжтэй байдаг. Нийдмийг бүрдүүлж байгаа тусгайлсан юмс үзэгдлийг түүний нэгж гэнэ. Жишээ нь мал тооллогод нийдэм нь бүх мал, харин нэгж нь нэг толгой мал болно. Нэг нийдэм дотор хэд хэдэн дэд шинж тэмдгийг агуулсан хэсгийн нийдэм байж болно. Жишээ нь аж үйлдвэрийн бүх газар бол ерөнхий нийдэм, харин боловсруулах болон олборлох аж үйлдвэр нь хэсгийн нийдэм болно. Зарим нийдмийн бүрэлдэхүүнүүд нь тодорхой хугацааны дотор мэдэгдэхүйц өөрчлөгдөж байхад зарим нь    хэвээрээ байдаг. Үүнээс үүдэн нийдмийг хувьсамтгай болон тогтонги гэж ангилсан байдаг.
Шинж тэмдэг: Судрагдаж байгаа юмс үзэгдэлүүдийн мөн чанар, төрх байдлыг тусган харуулахыг хэлнэ. Жишээ нь үйлдвэрийн газар байна гэж үзвэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ, чанар, ажилчидын тоо, механикжуулалтын түвшин, ажилчидын нас, хүйс, нийгмийн гарал гэх мэт. Бүх шинж тэмдэгийг тооны болон чанарын гэж хувааж үздэг. Малын тоо, ажилчидын цалин хөлс, хураасан ургац, хөдөлмөрийн бүтээмж зэргийг тооны шинж тэмдэг гэнэ.Тооны хэмжээг илэрхийлэх шинж тэмдэгийг анхдагч шинж тэмдэг гэнэ. Харин чанарыг илэрхийлсэн нь хоёрдогч шинж тэмдэг болно. Чанарын шинж тэмдэг нь хүн амын нийгмийн байдал, мэргэжил, боловсрол, малын үүлдэр угсаа, ургамалын нэр төрөл, өмчийн хэлбэр зэрэг тоогоор илэрхийлж болохгүй бүхэн хамаарна.Чанарын шинж тэмдэг эсрэг хоёрхон утгаас бүрдэж байвал альтернатив шинж тэмдэг болно. Жишээ нь бичиг үсэг мэддэг, мэддэггүй, төлөвлөгөөгөө биелүүлсэн, биелүүлээгүй гэх мэт байж болно.
Вариац /хувьсац/: Нийдмийн бүрэлдэхүүнд багтаж байгаа хувьсах шинж тэмдгийн утгуудыг бүхэлд нь вариац гэнэ. Вариац янк бүрийн хэмжигдэхүүн хэлбэрээр илэрч болно. Альтернатив шинж тэмдгийн вариац нэг нь нөгөөгөөсөө шууд хамаарна.жишээ нь эрэгтэйгээс эмэгтэй нь, ажиллагүйгээс ажилтай нь гэх мэт. Хувьсах шинж тэмдгийн тооны утгууд хоёр тодорхой хязгаарт багтаж байвал заагтай вариац болно. Ийм вариацын доод хязгаар нь шинж тэмдгийн хамгийн бага утга, дээд хязгаар нь хамгийн их утга болно. Шинж тэмдэгийн хэлбэлзлийг хэмжих хэд хэдэн арга байна. /Вариацийн далайц/дэлэц/, шугман ба квадрат дундаж хэлбэлзэл, дисперси, вариацийн коэффициент..../ шинж тэмдэгийн тооны утгууд бүхэлдээ вариац юм. Вариацийн утга тус бүр нь вариант юм. Өөрөөр хэлбэл ямар нэг тоон цувааг вариац, тэр цувааны гишүүдийг вариант гэнэ. Вариантыг хамгийн бага, дундаж, хамгийн их гэж ялгана.     
Зүй тогтол. Нийгэм эдийн засгийн юмс үзэгдлийн хувьсал өөрчлөлт дэс дараалан ээлжлэх юмуу ижил нөхцөлд тогтвортой давтагдаж байгаагаар илэрнэ. Орчин үеийн статистикт зүй тогтолын ач холбогдол эрс нэмэгдэж байна. Учир нь нэг талаас нийгэм эдийн засгийн үзэгдэл процесс зүй тогтолыг илрүүлэх нөгөө талаас түүнийг даган өөрчлөгдөж байгаа өөрчлөлтийн нягт холбоог судлах шаардлага зүй ёсоор гарч байна. Зүй тогтолыг:
1.    Хөгжлийн: хүн амын тоо, нийгмийн үйлдвэрлэлийн хэмжээ өсч, хөдөлмөрийн бүтээмж, ард түмний аж байдал, соёлын түвшин дээшилж байгаа нь болно.
2.    Бүтцийн: нийт хүн амд хотын хүн амын эзлэх хувь өсөх, үйлдвэрийн зардлын дотор удирдлагын зардлын хувийн жин буурах зэрэг болно.
3.    Тархалтын: хүн амын суурьшлыг дагаад худалдаа үйлчилгээний цэгүүд олноор бий болох
4.    Хамаарлын: Залуу ажилчдын ажилласан хугацаа ахих тусам дадлага туршлага сууж, цалин хөлс нэмэгдэж, аж амьдрал сайжрах явдал болно.
Үзүүлэлт, түүний систем. Статистикт нийгмийн түгээмэл үзэгдэл, процессуудын мөн чанарыг зохих тоо хэмжээ, харьцаагаар илархийлэх хэрэгтэй болдог. Жишээ нь хүн амын амьдралын түвшинг тэдгээрт ногдох гол гол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ, түүнийн үнэ, цалин хөлс, нийгмийн үйлчилгээ, дундаж нас гэх зэрэг хэмжигдэхүүнээр тодорхойлж болно. Энэ нь аж байдалд гарч байгаа чанарын өөрчлөлтийг хэд хэдэн тоон хэмжүүрээр илэрхийлж байгаа хэрэг юм. Иймээс статистик үзүүлэлт гэдэг нь нийгмийн үзэгдлийн тоон хэмжүүр, чанарын тодорхойлолт юм. Нийгэм эдийн засгийн үзэгдэл процессуудын агуулга, учир холбогдолыг тодорхойлох нэг үзүүлэлт байж болохгүй, мөн тоо томшгүй олон үзүүлэлт байх нь үр ашигийн зарчимд тохирохгүй. Тиймээс ямар нэг категорын мөн чанарыг илэрхийлсэн нэг хэсэг /өөр хоорондоо нягт холбоо бүхий/ үзүүлэлт шаардагдана. Үүнийг статистик үзүүлэлт гэж нэрлэнэ.
Нийлбэр. Аливаа юмс үзэгдлийн дүн тоо, нийт хэмжээг нийлбэр гэнэ. Статистикт нийлбэрийг Грекийн  /сигма/ үсгээр тэмдэглэж заншжээ.
Статистик арга. Статистикт өөрийн зорилгыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд зөв чиг бариж, янз бүрийн тодорхой зарчим, өвөрмөц барилыг боловсруулж хэрэглэдэг. Эдгээрийн нэгдлийг статистик арга гэнэ. Статистик судалгааны өмнө тавигдсан зорилгыг биелүүлэхэд ашиглагдах шинжлэх ухааны бүх төрлийн дүрмийг арга барил гэж нэрлэдэг. Судалгааны тухайн зорилгыг хангаж чадах арга барил, дүрмийн нэгдлийг статистик арга зүй гэдэг. Эдийн засгийн судалгаа, шинжилгээний ажлыг бага хөдөлмөр, хөрөнгө зарцуулж, дөт замаар, богино хугацаанд, их үр дүнд хүрэх язгуур нөхцөлийг арга судлал бүрдүүлнэ.
Статистик мэдээллийг цуглуулах
 Нийгэм эдийн засгийн процессийг судлахын тулд мэдээний баазыг бий болгох явдал нь эдийн засаг, статистикийн ажиглалтын үр дүнд бүрэлдэнэ. Статистикийн ажиглалт гэдэг нь нийгэм эдийн засгийн үзэгдэл процессуудын талаарх тоо мэдээг шинжлэх ухааны үндэслэлтэй цуглуулан авахыг хэлнэ. Статистикийн тоон мэдээ нь статистик ажиглалтын үр дүнд авсан нэг ёсны түүхий эд бөгөөд цаашдын боловсруулалт, шинжилгээний процесст тэр нь статистик мэдээлэл болдог. Ажиглалтын үр дүнд авсан тоон мэдээг шууд ашиглахын тулд тэр нь үнэн зөв байх ёстой. Үнэн зөв мэдээ авахын тулд ажиглалт явуулж байгаа хүмүүсийн мэдлэг чадвар, маягтийн боловсронгуй байдал, ажиглах обьектийн бэлэн байдал, судлагдаж байгаа үзэгдлийн бүх нэгжүүдийг хамрах болон үзэгдлийн гол талуудыг хамруулах, тухайн цаг үеээ олсон, урт хугацаанд тоон мэдээг цуглуулж чадвал үнэн зөв ажиглалт болно.
Статистик ажиглалт нь төвлөрсөн ба төвлөрсөн бус гэж ялгадаг.
Төвлөрсөн нь: Ста хуулийн хүрээнд нийт улсын хэмжээний тоон мэдээг цуглуулж, тэдгээрийг боловсруулах арга зүйг гаргана.
Төвлөрсөн бус: ажиглалт нь татварын газар, эрүүл мэндийн байгуулга зэрэг тү зуурын статистикийн тоон мэдээ гаргадаг.
Ажиглалтын программын арга зүй: Ажиглалтын зорилгыг тодорхойлж, ажиглалтын обьектийн нэгжийг тодорхойлно. Энэ программ нь хариултыг нь авах асуултуудын жагсаалтыг хэлнэ.
Ажиглалтын зохион байгуулалтын асуудал: Ажиглалт явуулах хугацаа, газар, боловсон хүчинг бэлдэх асуудал юм.
Ажиглалтын нэгж: Статистик ажиглалтын обьектын анхдагч элмент болдог бөгөөд тоон мэдээ цуглуулан авах гол элмент болдог. Жишээ нь анкетийг судалгаа гэвэл нэгж нь хүн болно.
Ажиглалтын шинж тэмдэг: Ажиглалтын нэгжийг тодорхой шинж чанараар нь ялгагдах онцлрнийг хэлнэ. Жишээ нь Хүний нас, хүйс гэх мэт.
Ажиглалтын хугацаа: Ажиглалт явуулах хугацаа нь тодорхой интервалаар тогтоогдоно. Энэ нь объектив, субъектив гэж хуваагдана.Жишээ нь Мал тооллогыг улсын хэмжээгээр жил бүрийн  12 сарын 15 аас 30 хооронд явуулах нь субъектив хугацаа харин тооллогыг 12 сарын 17 оос 20 нь хооронд явуулж дууссан бол энэ нь объектив хугацаа болно. 

No comments:

Post a Comment